Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

ИЗН Их хурлаа хийнэ

ИЗН-ынхан өнөөдөр 12.00 цагт Их хурлаа хийх гэж байна. Их хурлыг Залуучуудын соёлын төв ордонд хийх бөгөөд 500 төлөөлөгч оролцоно гэсэн мэдээллийг тус намаас өгч байна. Энэ удаагийн Их хуралд зөвхөн ИЗН-ын гишүүд оролцоод зогсохгүй УИХ-ын гишүүн Д.Энхбат тэргүүтэй НН-ын гишүүд мөн оролцоно. Их хурлаар олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэгдүгээрт, намынхаа нэрийг өөрчилнө, түүнийг дагуулаад тамга тэмдгээ мөн өөрчлилнө. Хоёрдугаарт НН-ын гишүүд ИЗН-д элсэнэ. Энэ нь Улсын Дээд Шүүхээс ИЗ-НН-ын нэгдлийг дэмжихгүй байгаатай холбоотойгоор УИХ-ын сонгуульд тэд улстөрийн хүчтэй гуравдагч хүчин болж оролцохын тулд ийнхүү ИЗН-д элсэх болж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Энхбат тэргүүтэй НН-ын гишүүд ИЗН-д элсэнэ гэж ойлгож болно. Түүнчлэн ИЗН-ын хувьд Үндэсний хороогоо шинэчлэн байгуулах зэрэг томоохон ажлаа энэхүү Их хурлын үеэр нугалах болж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж