Түүнийг сайдаар томилогдохын өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Төрийн захиргааны албан тушаалтныг улстөрийн албанд шилжүүлснээр нийгэмд сөрөг ойлголт төрүүлж, намд зүтгэснийхээ шанг сайдын албанд томилогдсоноор эдэлдэг юм байна гэсэн буруу ойлголт төрүүлж буй учраас энэ асуудлыг одоогийн томилгоогоор эцэс болгох ёстой” гэж хэлж байлаа. Гэхдээ сайдад нэр дэвшсэн Д.Цогтбаатарын хувьд хэлэх үг байхгүй гэдгийг ч тодотгосон юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Цогтбаатар нь өмнө нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан билээ. Одоо чуулганаар Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг томилохоор ярилцаж байна.
Байгаль орчны яам сайдтай боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувийн саналаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Цогтбаатарыг томиллоо.
Г.Дарь