“Архигүй Монголын төлөө аян” Хэнтийт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Архигүй Монголын төлөө аян” Хэнтийт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын Зөвлөх Э.Зоригтоор ахлуулсан баг Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалантхаан, Баянхутаг, Хэрлэн (Өндөрхаан),  Мөрөн, Дэлгэрхаан зэрэг  6 сумдаар ажиллаад ирлээ.
 
Энэ аяны хүрээнд тус аймгийн бүх сум, суурин газруудад 2 баг болон ажиллаж иргэдтэй уулзан архины хэрэглээнээс татгалзах, амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл идэвхитэй амьдарлын хэвшилийг түгээн дэлгэрүүлэх талаар сонирхолтой лекц уншиж байлаа. Лекцийг “Эрүүл идэвхитэй амьдрал клуб” ТББ-н лектор Цогтсугар, Батсайхан, Мөнхдэлгэр нар уншиж байна. Аяны хоёр дахь багыг ЕТГ-н референт Б.Жаргалсайхан ахлан бусад сумдаар ажиллаж байна. ТББайгуулагуудтай хамтран зохион байгуулж, сонирхолтой лекц уншиж,  ухуулан таниулж, соёон гэгээрүүлэх энэхүү арга зам нь хүмүүст хүрсэн энгийн бөгөөд оновчтой аргаа хэмжээ болж байгаа талаар очсон газар бүрт иргэд ярьж байлаа. Мөн энэ үеэр орон нутагт “Иргэний Танхим”-н үйл ажиллагааг хэвшүүлж, аливаа тулгамдсан асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдэж байх талаар заавар, зөвлөгөө өгч байсан юм. Энэ үеэр Хэнтий аймгийн засаг дарга Ч.Эрдэнэбаатар 2011 оны 12-р сарын 28-нд “…төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид аливаа нийгэм, соёлын арга хэмжээ, уулзалт, хүлээн авалтыг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэж байхаар тогтоосугай” гэсэн захирамжыг гаргаснаа танилцуулж байлаа. Уг аяны Хэнтий аймаг дахь үйл ажиллагаа энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж