Буриад сурын танхимын харваа болно

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Буриад сурын танхимын харваа болно

“Дорнод нутаг” спортын нэгдсэн холбооноос нэгдүгээр сарын 28, 29-нд Хан-Уул дүүргийн спортын ордонд “Буриад сурын танхимын анхны харваа”-г зохион байгуулах гэж байна. Монголын үндэстэн ястны түүх соёлын бахархал болсон буриад сурын харвааны зан үйл, ёс заншлыг сурталчлан хөгжүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүлэх, нум сум харваагаар үндэсний ухамсар сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх, залгамж залуу халааг бэлтгэх, чөлөөт цагийг зөв боловсон өрнүүлэх зорилготой тус харвааг эвэр нумаар харвах бөгөөд дээд, доод гэсэн хоёр ангиллаар явагдана. Харваанд оролцох тамирчид нутаг нутгийн онцлогийг илэрхийлсэн хувцас гоёлоор жигдэрсэн байх гэнэ. Ерөнхий шүүгчээр Б.Амарсайхан ажиллах бөгөөд улсын шүүгч Т.Баярмэнд, Ц.Энхчулуун, Ц.Дондог, н.Ууганбаяр нар тэмцээнийг шүүх аж. 

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж