Дорнод аймгийн хэмжээнд 14 сумын 63 багийн 3,8 мянган малчин өрхөд 1,1 сая мал өвөлжиж байна. Аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байгаагаас аймгийн төв түүний ойролцоох Сэргэлэн, Булган, Баянтүмэн суманд цасны зузаан 20 см-т хүрчээ. Иймд Хэрлэн сумын 50094 толгой мал бусад сумын нутагт, түүнээс гадна таван сумын 25914 толгой мал хилийн зурвас газар буюу тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжиж байгаа аж.
А.Зул