Батлан хамаалахын сайдыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Батлан хамаалахын сайдыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томилуулах тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 67.3 хувийн саналаар баталлаа.

Гэхдээ энэхүү томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх нь ажил цалгардуулах, УИХ, Засгийн газрын ялгаа зааг харагдахгүй болох гээд олон асуудлыг үүсгэж буй тул Ерөнхий сайдын хувьд гаднаас хүмүүс нэр дэвшүүлж танхимаа бүрдүүлэх ёстой байсан гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр илэрхийлж, хариулт хүслээ. Үүнд Ерөнхий сайд С.Батболд “Засгийн газрын гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байх ёстой гэдгийг дэмжиж байгаа. Энэ асуудал парламентаар батлагдаагүй байна. Хууль батлагдахад Засийн гаар мөрдөж ажиллах нь тодорхой. Тиймээс өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд асуудлыг оруулсан” гэсэн тайлбар хийсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Германы Бундестаг болон Америкийн Сенатын гишүүд сайд байдаг. Ажил хийж чадаж байгаа хүнийг УИХ-ын гишүүн гэхгүйгээр сайдаар томилох л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн байна уу, биш байна уу тэр хамаагүй. УИХ-ын гишүүн сайд болчихоор ажил явахгүй болчихдог юм ши битгий хачин юм ярь. Юм үнэнээрээ байх нь чухал. Одоо тэгээд сайд Т.Ганди, Ё.Отгонбаяр нар тэгвэл хамгийн сайн ажиллаж байгаа юм уу, ингэж битгий сонин юм ярь” гэсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн асуудлыг хэлэлцэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж