
Өнгөрсөн жилээс энэ наадам Ерөнхийлөгчийн нэрэмжит болсоноор тэргүүн шагнал хүртсэн уран бүтээлч наадмын тэргүүн байр Гран-При шагнал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БСШУЯамны Сайдын нэрэмжит цом мөнгөн шагналаар шагнагдах болсон. Мөн оны шилдгээр есөн дууг шалгаруулж шилдэг дууны өргөмжлөл, дурсгалын морин хуур, мөнгөн шагналаар шагнагдах гэнэ. Уран бүтээлчид мэргэжлийн, нийтийн, эстрадын, бүхий л төрлийн номинациар өрсөлдөх ба уран бүтээлийн тоог хязгаарлахгүй гэнэ. Хамгийн гол нь дууны сэдвийн хувьд аялгуу, үгэндээ яаж зохицсон байна, нийгэм ямар утга агуулгатай уран бүтээлийг хүсэн хүлээж байгаа юм, түүнд утга агуулга нь зохицолдож байна уу, үгүй юү гэдэг шалгуур тавигджээ. Одоогийн байдлаар 60 гаруй ая зохиогч, яруу найрагчдын 80 гаруй бүтээл ирсэн. Холын аймгаас ч олон уран бүтээлч оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа ажээ.