
Харин энэ удаад буюу “Лондон-2012” олимпийн өмнө “Алтын төлөө хамтдаа” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж, Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын эх орноо төлөөлөн Лондонгийн олимпийг зорих нэр бүхий шилдэг тамирчидтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр тус компанийн удирдлага Монголын төлөөлөл болсон тамирчдаа дэмжиж, санхүүгийн бодит туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлээд, тамирчин тус бүртэй хамтран ажиллах албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан байна.