Аав охин хоёр Диснейд зугаалав

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Аав охин хоёр Диснейд зугаалав

Жүжигчин Том Крузын охин Холливудын хамгийн эрх танхил охин ч байж магадгүй. Тиймээс түүний дуртай зүйлийг олно гэдэг Том Крузын хувьд жинхэнэ биелэгдэшгүй даалгавар байдаг бололтой. Том Круз саяхан охинтойгоо Калифорни дахь Диснейлэндээр ядарч унатлаа явсан гэнэ. Минни маузын чих зүүж, нүүрэндээ зураг зуруулсан Сурид усан үзмийн амттай хөөсөн чихэр хамгийн их таалагдсан бололтой. Аав охин хоёрыг хамтдаа явахыг харсан хүмүүс олзуурхан зургийг нь дарж байсан гэнэ. Сури ихэнхдээ ээжтэйгээ хамт явдаг боловч саяхан шинэ кино нь нээлтээ хийсэн тул жүжигчин Том Круз охиноо баярлуулахаар шийдсэн бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж