Өмгөөлөгч О.Баасанхүү МАХН-д элслээ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч О.Баасанхүү МАХН-д элслээ

МАХН-ын
Онц их хурал хуралдсаны нэг жилийн ой өнөөдөр тохиож  байна. Энэ үйл
явдалтай давхцан тус намыг дэмжигч 1000 хүн гишүүнээр элсч, намын
батлахаа гардан авчээ. Тэдний дотор МАХН-ыг Дээд шүүхэд бүртгүүлэх
асуудалд хуулийн зөвлөгөө өгч байсан өмгөөлөгч О.Баасанхүү багтжээ.
Эрүү, захиргааны хэргээр мэргэшсэн гэх тэрбээр улс төрд хөл тавих анхны
алхмаа хийж, намын харьяалалтай болов.

Өнгөрсөн нэг жилийн
хугацаанд МАХН 35 мянга гаруй гишүүнийг намдаа элсүүлж, өөрсдийн гэсэн
байртай болж амжсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд УИХ-ын онгуулийн тухай
хуулийн төсөлд саналаа нэгтгэж, цагдаагийн хуульд өөрчлөлт оруулах,
шударга ёсыг тогтоох үйлст ард түмнийхээ төлөө зүтгэж буй гэж өчигдөр
болсон хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр онцолжээ.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж