Иймэрхүү зүйлд хандах хүмүүсийн тоомсоргүй байдал ч нэмэгдсэн байна. Мөн нийгэмд “итгэл алдрах хямрал” бий болж буй судалгаа үзүүлсэн байв. Хүмүүс дотны хүмүүсээс гадна нийгмийн мэргэжлийн хэсгүүд улстөрчид, цэрэг цагдаа, залууст итгэх болж байна. Тухайлбал, гурван хүний хоёр нь улстөрч нарт итгэдэггүй болсон байна. Засгийн газрын бус байгууллагад ч итгэл судалч тэдний үнэнч гэдэгт 42 хувь нь л итгэсэн хэвээр байна. Хэрэв 2000 онд гэр бүлийн үнэнч биш байдлыг британичуудын 70 хувь өршөөхгүй гэж байсан бол одоо тэдний тоо 50 хувьд хүрэв. Гээгдсэн мөнгө хөрөнгийг ашиглахаас буцахгүй хүмүүс 60 хувь байснаа одоо 80 хувь боложээ. Залуусын 25 хувь нь хэзээ ч худал ярихгүй гэж байгаа бол тийм хүмүүсийн тоо дунд насныханд тал хувьтай, өндөр настнуудын дунд 55 хувьтай байна.
Британийн эрдэмтэд хууран мэхлэлт газар авсныг илрүүлжээ
Эссексийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар Британид “Шударга үнэний чанар” алдагдаад байгаа нь илэрчээ. Судалгааны дагуу олон тооны хүмүүс нууц амрагтай болж, согтуугаар машин жолоодож, насанд хүрээгүй хүүхэдтэй секс хийх, жижиг сажиг зүйлээр худал хэлэх болжээ.
Ш.Мягмар