Батлан хамгаалахын сайдыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайдыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд ажилласан сайд нараас ганц Батлан хамгаалахын сайд асан Л.Болд сууж буйг онцлон хэлээд бусад нь хаачив. Орных нь сайдыг томилох болохоор цахилж яваа гөрөөс шиг хуучин сайдууд алга болчихож болохгүй. Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнтэй болгоод ажилд нь оруулмаар байна. Гэтэл Байгаль орчны сайд Л.Гансүх одоо алга. Энэ хүн миний үйлийг их үзсэн, их зовлонтой. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх талд огт ажиллаагүй” гэж гомдол тавилаа. Батлан хамгаалахын сайдыг томилохтой холбоотой асуудал үргэлжилж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж