Брэд Питт хүлээж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Брэд Питт хүлээж чадахгүй

“Долоо” киноны од жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг Америкийн бүх мужид хуулиар хүлээн зөвшөөрөх үед хуримлана гэдэг бодлоо өөрчилсөн гэнэ. “Hollywood Reporter”-т жүжигчин Брэд Питт зургаан хүүхдийнхээ ээж Анжелина Жолитой маргааш ч хамаагүй хуримлахад бэлэн гэж ярьсан гэнэ. Брэд Питт, Анжелина Жоли нарыг нууцаар гэрлэсэн тухай яриа байдаг боловч жүжигчин эр “Хүн болгон хуримаа хийх эрхтэй болох хүртэл бид гэрлэхгүй гэж мэдэгдсэн. Гэвч бид хоёр гэрлэлтээ цаашид хойш тавьж чадахгүй юм шиг байна” гэжээ. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт Холливудын хамгийн сайхан хос нижгэр хурим хийх бололтой. Түүнийг ийм шийдвэр гаргахад хүүхдүүд нь нөлөөлсөн гэнэ. Хүүхдүүд аав ээжийгээ яагаад хурим хийхгүй байгааг асууж шалгаан хэлэх үггүй болгодог гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж