Дэлхийн аварга хэрэгт холбогдов | News.MN

Дэлхийн аварга хэрэгт холбогдов

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга хэрэгт холбогдов

Мэргэжлийн снукерийн дэлхийн аварга цолыг хадгалж байгаа алдарт тамирчин Жон Хиггинсийг удахгүй болох Европын дөрвөн ч томоохон тэмцээнүүдэд хожигдож өгөхөөр тохиролцоо хийсэн гэх хэргийг Олон улсын снукерийн холбоо мөрдөн шалгаж эхэллээ. Энэхүү тохиролцооныхоо төлөө тэрээр менежерийнхээ хамтаар 260 мянган фунт буюу 400 мянган ам.долларын шагнал авах байсан гэж мэдээлэгдэж байгаа юм. Британийн сонингууд энэ тохиролцоог гэрчлэх дүрс бичлэг байгаа хэмээн мэдэгдсэн гэнэ. Ямар ч болов Олон улсын снукерийн холбоо энэ асуудал тун ноцтой хэмээн үзэж байна гэж холбооны удирдлагын нэгэн болох Барри Херн хэлж байна. Иймээс тус холбооноос явуулж байгаа мөрдөн шалгах ажил дуустал дэлхийн аваргыг ямар нэг тэмцээнд орохыг нь хориглоод байгаа юм. Харин Жон Хиггинс өөрөө энэ хэргийг бүрэн үгүйсгэж “ Би мэргэжлийн тамирчны хувиар 18 жил тоглохдоо тэмцээнд санаатайгаар хожигдох нь битгий хэл алдаж ч үзээгүй” гэсэн байна.  Тэгвэл Британийн сониныхон түүнийг менежерийнхээ хамтаар Киев хотод болсон тэмцээн дээр ахмад тоглогч Стив Дэвист хожигдсон асуудлаар гэм буруутайг нь хангалттай нотлох баримт бий хэмээн хэлж байна.  Жон Хиггинс нь дэлхийн аваргын титмийг гурван ч удаа хүртсэн, мэргэжлийн снукерийн тамирчдын дунд чансаагаараа байнга дээгүүр орж байдаг Шотланд гаралтай нэгэн билээ.

М.Наст
Эх сурвалж ВВС

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-03 220.101.138.148

tegeh shaardlaga baihgui baimaar daa Saya turuulsen australiin zaluu 400000dollariin shagnal avsan sh dee Avah estoi mongoo avilgad avaad deerees ni heregt holbogdoh teneg hun baimaargui l um

Avatar

Зочин 2010-05-03 182.160.13.227

ayayaya getsuuhen l yum ugui gej boldoggui tegiich gej boldoggui oort ni hetsuul bga bhdaa hoorhi hehe

Avatar

Зочин 2010-05-03 202.179.21.40

400000 доллар өгч байгааг бодвол энэ нь дэлхийн аваргат түрүүлснээс хамаагүй их шагнал болж байгаа биз Хүн мэдээж ихийг амласанд нь ажиллана шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж