“Лондон 2012” олимпийн хотхон бэлэн болжээ. Барилгачид нээлтийн ёслол болоход зургаан сар дутуу байхад олимпийн хотхоныг зохион байгуулагчдад хүлээлгэж өгсөн байна. Тамирчид, зочдод зориулсан 16 мянган орыг эхний ээлжинд хотхонд байрлуулаад байгаа гэнэ. "Бид зочдод зайлшгүй шаардлагатай зүйлсийг суурилуулж эхлээд байна. Зургаан сарын дараа бүх зүйл бэлэн болно” гэж “Лондон-2012” наадмын зохион байгуулах хорооны дарга Себастьян Кое ярьжээ. “Лондон-2012” олимпийн наадмын тэмцээн уралдаан ирэх долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм. 2,800-аад барилгын цогцолбор Олимпийн хотхон Зүүн Лондон дахь цэнгэлдэх хүрээлэнтэй ойрхон аж.
Н.Энх