Өмнөд Судан Кенитэй нефтийн салбарт хамтран ажиллахаар гэрээ хийжээ. Тэд Кенийн нефть дамжуулах хоолойг ашиглан газрын тос экспортолж, хойд Суданаар дамжих урсгалыг хязгаарлахаар зорьж байна. Өмнөд Суданы сайдын мэдээлснээр энэ гэрээг байгуулснаар Кенийн Ламу далайн боомтыг ашиглан газрын тосоо гаргах юм байна. Өнгөрсөн долдугаар сард хоёр Судан тусгаар болсноос хойш газрын тосны тал дээр нэлээд маргаан дагуулсаар байгаа юм. Тиймээс өөр улсаар дамжуулан нефтиэ гаргахаар шийдсэн хэмээн шинжээчид хэлж байна.
Б.Золзаяа
http://www.mminfo.mn/
http://www.mminfo.mn/