Галлинари гэрээ сунгав

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Галлинари гэрээ сунгав

“Денвер Наггетс” багийн удирдлага довтлогч Данило Галлинаритай шинэ гэрээ байгуулсныг “Денвер пост” мэдээллээ. Итали эр ирэх зун чөлөөт агент болох байсан ч “Шижир алтнууд” түүнд дөрвөн жилд 42 сая ам.долларын цалин өгөх болов. Өдгөө 23 настай Галлинари жилийн өмнө Кармело Энтонигийн солилцоогоор Колорадо мужийн багт ирсэн бөгөөд энэ улиралд дунджаар 34.2 минутыг талбайд өнгөрөөж, 17.4 оноо түүж, 5.2 удаа самбараас бөмбөг авч, 2.8 дамжуулалт өгчээ. Тэрбээр “Нью-Йорк”-ын эсрэг тоглолтод 37 оноо цуглуулж, замналынхаа дээд оноог авсан юм.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж