Их театрын бүжигчид Японд аялал тоглолт хийхээр ирлээ. Алдарт балетмейстр Юрий Гроигоровичийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан уг тоглолтыг хийж байгаа юм.
Гурван долоо хоног үргэлжлэх тоглолт Японы томоохон зургаан хотод зочлон “Хунт нуур”, “Спартак” балетуудыг толилуулна. Гол дүрд Мария Александрова, Светлана Лункина, Америкаас Их театрт бүжиглэж байгаа Дэвид Холберг нар бүжиглэнэ.