
ВХ-ийн тоглолтод 24 дуу эгшиглэх бөгөөд “Гурван охин”, Д.Болд, Б.Чинбатын тоглолтод оролцсон шилдэг залуу хөгжимчид оролцох гэнэ. Тодруулбал, энэ удаагийн тоглолт амьд хөгжимтэй дуулах юм байна. Тоглолтод ВХ-тэй хамт, “Ice top” хамтлаг, дуучин Quiza, Б.Эгшиглэн нар оролцоно. “Хэв маягаа эвдэцгээе” дууг Quiza, Эгшиглэн нартай хамтран дуулах бол, “Саак”, “Гараа өргө” дуунуудыг “Ice top” хамтлагтай дуулна. Мэдээж “Love song”, “100%” зэрэг 100% хит дуунуудыг Б.Эгшиглэнтэй хамтран дуулна. Тоглолтын зохион байгуулагчаа “On’n Off” продакшн ажиллаж байгаа бөгөөд бүжгийн “Стар дэнс” хамтлаг болон залуу бүжигчид оролцохоор бэлтгэлээ шаргуу хийж байгаа аж.
М.Урин