Дарханд ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Дарханд ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ажиллаж байна

Дархан-Уул аймагт үсээд байгаа нөхцөл байдалтай ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр газар дээр нь танилцаж байна. Тэрбээр эхлээд аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, мэдээлэл сонсч, цаашид Улсын онцгой комисс шаардлагатай асуудалд дэмжлэг үзүүлэх боломжтойг хэлсэн байна. Агуулахад байсан буудай чийгшилтэй байгаа гэдгийг өнгөрсөн онд акт гарган тогтоосон. Мөн Дашваанжил газын хувьд ч тэр үйл ажиллагааг нь түр зогсоох тухай актыг гаргасан хэдий ч үйл ажиллагаагаа явуулж байсны холбогдох албаныхан танилцуулжээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багийн нутаг дахь Дархан-Гурил тэжээлийн үйлдвэр нь 1980-аад онд байгуулагдсан 54 мянган тн буудай хадгалах элеваторын гурван корпусын 83 селостой. Нэг селос нь 30 метр өндөр, зургаан  метрийн диаметртэй,  багтаамж нь 500тн буудай хадгалах хүчин чадалтай юм байна.  Дэлбэрэлт болсон өдөр 30 м өндөр,   зургаан диаметрийн цилиндр хэлбэртэй байгууламжийн дээд хэсэг, таазны хийц бүтэц задарч обьектоос хойш 30 м орчим шидэгдэж төмөр замын рейс төмөр дээр унажээ. Нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ хийх, байдлыг тогтворжуулахаар Онцгой байдлын газар, цагдаагийн газар, мэргэжлийн хяналт, төмөр замын албанаас нийт-95 албан хаагч квош, төмөр замын кран, хоёр автомашинтай ажилласан байна. Дэлбэрэлтийн хэлтэрхийд тус компаний ачигч Э /33 настай, эрэгтэй/ -ын толгой хагарсныг эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэлтэй гарчээ.  Нэгдүгээр корпусын 147 дугаар селост 100 орчим тонн буудай байсныг сэлгэлт хийж шигших  үед  дэлбэрэлт болж гадна байсан зил-130 самосвал машины урд талын цонх хагарсан байна. Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Яаралтай суллах шаардлагатай 134 дүгээр селост 100 орчим тонн буудай байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж