Монгол. Монгол ёс. Монгол ёслол хэмээн сурталчилгааг зохион байгуулагчид
Монгол ёс заншлаа дээдлэн хөгжүүлэх, үе уламжлуулах олон ажлыг хийх
зорилгоор нийгэмд үйлчлэх “Монгол ёс” ТББ-ыг байгуулснаа зарлалаа.
Нийгэмд үйлчлэх, соёл уламжлалаа судлах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх
гол зорилготой тус байгууллагыг зан заншил, өв соёл, уламжлалаа дээдлэн
хөгжүүлэх зорилготой олон хүн хамтран байгуулсан байна. ТББ байгуулсанаа
зарлахын хажуугаар олон нийтэд хандан уриалга гаргажээ.
“Монгол ёсолгоо” эрчээ авсан энэ үед архины компаниуд тус ёсолгооны
логог өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглах вий хэмээн ихэд
болгоомжилж байна. Ийм бусармаг, увайгүй гэж хэлж болох үйлдэл бүү
гаргаасай хэмээн уриалахын хажуугаар эцэг өвгөдөөс улбаатай зан заншлыг
бизнесийн нүдээр харах, ашиг олох хэрэгсэл болгож хэрхэвч болохгүй гэдэг
дээр тус ТББ-ын удирдлагууд хатуу зогсч байгаагаа мөн мэдээллээ.