“Мөнгө өгвөл юу ч хийж чадна”

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Мөнгө өгвөл юу ч хийж чадна”

Телевиз, FM-ээр “Чат” нэртэй нээлттэй  зарын нэвтрүүлгийг явуулж эхэлсэн ажил нь саяхан. Харин энэ нь даамжирч садар самууныг сурталчлах, биеэ үнэлэх арга замыг нээлттэй болгосон бололтой. Одоогийн байдлаар “ТВ Чат” танилцах зар бус, харин худалдаа наймааны шинжтэй болсноор дээрх хэргүүдийн тоо багассан байна. Садар самууныг сурталчилсан өнгө аястай зүйлс алга болсон гэхэд бараг хилсдэхгүй. Гэтэл бусадтай танилцаж санхүүгийн дэмжлэг авах сонирхолтой охид, бүсгүйчүүд нэлээд байсаар байна. Хэдхэн хоногийн өмнө нэгэн танилын маань утсанд мессеж ирэх болжээ. Энэ талаар сонирхон зарим зүйлийг  асуулаа. Тэр бүсгүй “Танилцъя, уулзъя, надтай яриач” гэх мэтээр зурвас бичдэг гэнэ. Харин танил маань “Тэрбээр бүр шөнө ч унтуулахаа байлаа” гэв. Хэрэв та 9911, 8811 гэсэн дугаартай л бол санхүүгийн туслалцаа авах сонирхолтой хүмүүс, биеэ үнэлэх сонирхолтой хэн нэгний  бай болох нь тэр. Өдөр, шөнөжин залгаж, эсвэл зурвас илгээж бараг л  дарамтлах шахна. “Би эмэгтэй” гэж хариулбал түүний эрэгтэй найз нь “Тэгвэл хоёулаа танилцъя” гэж ярих жишээтэй. Ихэнхдээ оройн цагаар “Хөөе, залуу танилцъя” гэх мэтээр зурвас бичиж зүгээр байлгадаггүй аж. Түүн рүү зурвас бичиж байнга дарамтлах болсон хүний утасны дугаарыг авч түүнтэй холбогдлоо.

Тэрбээр нэрээ хэлэхийг хүссэнгүй.

 -Чамд юу хэрэгтэй байгаа юм бэ?

-Надад хэрэгтэй байгаа зүйлийг чи надад өгч чадна гэвэл цагийн дараа эргээд залгая. Гэвч төд удалгүй түүнтэй холбогдох гэтэл утас нь холбогдохоо болсон байв. Гэхдээ түүнтэй  дахин холбогдож чадсан.

-Чамд яг юу хэрэгтэй байгаа юм бэ. Уулзахыг хүсээд байгаа бол уулзъя?

-Уулзах цаг өдрийг би хэлнэ.

-Тэгвэл өөрийгөө танилцуул?

-Би  оюутан, нас тогтсон залуугаас санхүүгийн дэмжлэг авахыг хүсч байна

-Ямар шалтгаанаар санхүүгийн дэмжлэг авах гээд байгаа юм бэ?

-Сургалтын төлбөр хэрэгтэй. Тэгээд ч ер нь мөнгөний хэрэгцээ их байна.

 -Чи миний хүссэнийг хийж чадах юм уу?

-Мөнгөө өгч байвал юу ч хийсэн чадна.

Санхүүгийн дэмжлэг авах нэрийдлээр бусадтай танилцаж байгаа охид, бүсгүйчүүд ихэнх тохиолдолд оюутан эсвэл эрхэлсэн ажилгүй нэгэн байдаг аж. Биеэ үнэлж яваад бусдын гарт золиос болсон явдал ч бий.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж