Польшийн Үндсэн хуулийн өдөр
Польшийн Үндсэн хуулийн өдөр (1791). Сеймын баталсан Үндсэн хууль нь Европын анхны үндсэн хууль байлаа. Тэрхүү хууль хоёр жил хүчин төгөлдөр байсан ба Австри, Прусс, Орос Польшийг хуваан авсаны дараа хууль хүчингүй болсон юм. Гэсэн ч хүний эрхийн талаар бүтэн бүлэгтэй ардчилсан энэ хууль Польшийн бахархал болдог. Үндсэн хууль баталсан энэ өдрийг анх удаа төрийн баяр болгон 1919 оны тавдугаар сарын 3-нд тэмдэглэсэн байна. Коммунистууд засаг барьж байсан 1946-1990 онуудад энэ баярыг тэмдэглэж байсангүй.
Дэлхийн чөлөөт хэвлэлийн баяр
-Энэ өдөр дэлхийн чөлөөт хэвлэлийн баяр. Ерөнхий ассамблей 1993 онд Чөлөөт хэвлэлийн дэлхийн өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан нь ЮНЕСКО-гийн Ерөнхий конфренцийн ажлын үр дүн байлаа. Африкийн хэвлэлд олон ургальч үзэл, бие даасан байдлыг хангах зорилгоор 1991 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Намибийн Виндхук хотноо хийсэн семинараас гаргасан тунхаглалын өдрийг энэ баярын өдөр болгон сонгосон байна.
Нарны өдөр
Дахин сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжийг ашиглах боломжинд олны анхаарлыг хандуулах зорилгоор Нарны эрчим хүчний Европын салбар 1994 онд (ISES-Europe) тавдугаар сарын 3-ныг нар өдөр болгон зарлаад уг баярыг сайн дурын үндсэн дээр тэмдэглэж байхыг санал болгосон байна. Нар бол манай гаригийн амьдралын эх сурвалжаас гадна дэлхийд хамгийн ойр од юм. Жишээлбэл, нарнаас өөр бидэнд хамгийн ойр Проксима од түүнээс 2500 дахин алсад байдаг.
Мей Дей (May Day). Англичууд майн өдрийг (May Day) тэмдэглэн өдөржин гудамжны наадам хийдэг. Дундад зуунаас гаралтай энэ баяраар бүсгүйчүүд нь шүүдрийн усаар нүүрээ угаавал бүтэн жил үзэсгэлэнтэй байх болно гэж үздэг юм байна.
Үйл явдал
1870 ОН. Санкт-Петербург хотод Оросын нэртэй зураач, урлаг судлаач, урлагын түүхч Александр Николаевич Бенуа төржээ.
1892 ОН. Скандинавын орнууд болон Германд хар шороотой бороо орж олныг цочроов. Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5 хүртэл Украины өмнөт хэсэгт маш хүчтэй шороон шуурга шуурсны үр дагавар нь тэр байжээ.
1904 ОН.Америкийн зохион бүтээгч Жорж Паркер анхны авто үзгээ патентлуулжээ. 1863 онд төрсөн тэрээр 17 настайгаасаа Шуудангийн сургуульд ажиллаж эхэлсэн ба хожим тэнд өөрийн гурван гол үйлдвэрийг нээжээ. Тэрбээр бага цалин дээрээ нэмэлт мөнгө олохоор өдөн үзэг худалддаг агент болсон байв. Үзэг нь засвар их шаарддаг байснаас тэр өөрийн автомат үзгийг хийхээр шийдсэн ажээ. 1888 оноос тэрээр Parker Pen Company байгуулаад анхны механикаас чернил соруулдаг резинэн ходоодтой анхны авто үзгээ 2004 онд бүтээсэн ажээ.
1921 ОН. Парист хувцасны нэрт загвар зохиогч Коко Шанель өөрийн бүтээл шинэ үнэртэн “Шанель 15”-ыг нийтэд танилцуулав. Нэгэн саванд 80 үнэр хольж, үнэртэй устай хорин хуруу шилнээс 15-ыг сонгон хонхон цэцгийн бага зэргийн үнэр нэмээд хуруу шилний дугаарыг өөрийн нэрэндээ нэмэрлэсэн үнэртэй усаа “Шанель 15” гэж нэрлэжээ.