Зэсийн үнэ 8500 ам.доллар давлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 8500 ам.доллар давлаа

АНУ-ын Холбооны
нөөцийн газар 2013 оны дунд үе хүртэл тус улсын зээлийн хүүг бараг “0” хувьд
барина гэж зарлаад байсан. Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд “
S&P тус улсын Засгийн газрын зээлжих
зэрэглэлийг нэг шатлалаар бууруулж,
(ААА) (АА+) болгосны дараа ийнхүү арга хэмжээ авахаар болсон нь хөрөнгийн зах зээлд
үүсээд байсан савалгааг тухайн үед зөөлрүүлж намжаах шуурхай арга хэмжээ байсан
гэж хэлж болно. Гэхдээ АНУ-ын Холбооны нөөцийн газар зээлийн хүүг доогуур байлгах бодлогоо 2014 оны сүүл
хүртэл үргэлжлүүлнэ гэж өнгөрсөн лхагва гаригт зарласнаар зэс,
алтны үнэ металын хөрөнгийн биржүүдээр өсөх хандлагатай болж байна. Тухайлбал
зэсийн үнэ Лондоны металын бирж дээр нэг тонн нь 8560 ам.доллар болох дөхөөд
байгаа бол Нью Йоркийн биржид 8500 ам.доллар даваад байна. Зэсийн үнэ ердөө
арав хоногийн өмнө 8000 ам.доллар/тонн болоод байсан нь өнгөрсөн хоёр сар гаруй
хугацаан дахь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байсан юм.  Алтны үнийн хувьд энэ долоо хоногийн эхний
гурав хоногийн байдлаар нэг унц нь 1670 орчим ам.доллар байсан бол өчигдөр,
өнөөдрийн байдлаар 1720 ам.доллар болж өсчихөөд байна.

АНУ-ын Холбооны
нөөцийн газрын бодлогыг олон улсын зах зээлийн зарим шинжээч тус улс эдийн
засгийн тогтвортой байдлаа хэвээр хадгалж чадна гэдэгтээ итгэлгүй байгаагийн
шинж тэмдэг гэж тайлбарлаж буй юм.

Үүнээс гадна, энэхүү
бодлогын дүнд америк доллар үнэгүйдэж, алтны худалдаанд хөрөнгө оруулагчид илүү
хожно гэсэн таамаг дэвшүүлжээ.

 

 Б.Төгс

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж