Эрхээ хасуулсан сургуулиуд энэ хичээлийн жилд хаагдахгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Эрхээ хасуулсан сургуулиуд энэ хичээлийн жилд хаагдахгүй

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БСШУЯ-наас их дээд сургуулиудыг аттестатчлалд хамруулсан. Уг шалгалтаар “Гүүр”, “Олимп”, “Хантайшир”, “Эко Ази”, “Монгол фермер” зэрэг таван сургуулийн үйл ажиллагааг бүрмөсөн хааж, “Монгол Солонгосын коллеж”, “Хангай”, “Гурван Тамир”, “Далай ээж” зэрэг дөрвөн сургуульд магадлан итгэмжлэл олгосон. Шаардлага хангаагүй таван сургууль өчигдөр үйл ажиллагаа зогсоох ёстой байсан бөгөөд дээрх сургууль хаагдсанаар нийт 5000 гаруй оюутаны сурч боловсрох эрхгүй болох байжээ. Гэтэл эдгээр сургуулиудыг ирэх долдугаар сарын 1-ний өдөр хүртэл ажиллах зөвшөөрөл олгожээ. Учир нь хаагдсан дээд сургуулиудын оюутныг шилжүүлэх сургууль олдохгүй байгаа гэнэ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж