УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 44 нь зөвшөөрч, 80 хувийн саналаар тогтоолыг баталсан юм. Ингэснээр Тэргүүн шадар сайдын албыг цомхотгож, эрхлэх асуудлынх нь хүрээнд байсан Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газрыг Монгол Улсын Шадар сайдын мэдэлд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд шилжлээ.
Г.Дарь