Б.Батцэцэг “Сингапур-2010”-ын эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг “Сингапур-2010”-ын эрхтэй боллоо











Олон
улсын олимпийн хорооноос санаачлан дэлхийн хүүхдийн олимпийн анхдугаар наадмыг
энэ оны наймдугаар сард Сингапур улсад зохион байгуулах билээ. Нийт 205 ҮОХ-г
төлөөлсөн өсвөрийн тамирчид зуны олимпийн хөтөлбөрт багтах 26 төрлөөр энэхүү
олимпод өрсөлдөх юм. Манай улсын хувьд жүдогийн тамирчин Д.Дөлгөөн анхны эрхийг
аваад байсан бол Монголын триатлонч охин Т.Энхжаргал өнгөрсөн долоо хоногт
“Сингапур-2010” хүүхдийн олимпод оролцох эрхтэй болсон байгаа.

Тэгвэл
энэ сарын
1-2-нд
буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Узбекстаны Ташкент хотод болсон “Сингапур-
2010” хүүхдийн олимпийн эрх олгох
чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн болж, манай өсвөрийн тамирчид гурван хүрэл
медаль хүртсэн байна. Тамирчдын амжилтыг харгалзаж үзээд, охидын
60 кгын жинд өрсөлдсөн Б.Батцэцэгт
хүүхдийн анхдугаар олимпийн наадамд өрсөлдөх эрх олгохоор болсон байна.
Ингэснээр манай улс одоогийн байдлаар “Сингапур-
2010”олимпийн наадамд жүдо, триатлон,
чөлөөт бөхийн төрөлд тус бүр нэг эрх аваад байна. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж