Байнгын хороог 5 минутад хуралдуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Байнгын хороог 5 минутад хуралдуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл асуудлыг хэлэлцэх шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар гаргаж, гишүүд дэмжив. Ингэснээр эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар шийдвэрлэлээ. Үндсэндээ тус байнгын хорооны хуралдаан 5 минут орчим үргэлжилж өндөрлөлөө. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж