Домогт The Doors хамтлагийн гурван экс-гишүүн дабстепын хамгийн этгээд төлөөлөгчдийн нэг Skrillex-тай хамтарч Breakin" A Sweat дууны клипт тогложээ. Skrillex өнгөрсөн онд Грэммигийн таван номинацид нэр дэвшиж байсан юм.
Doors-ын даралтат хөгжимчин Рей Манзарек, Моррисонд “энэ хамтарсан бүтээл таалагдах байсан болов уу. Учир нь тэрээр хоёр нүүр гаргадаг хуучинсаг үзэлтэй байгаагүй” гэж онцолжээ.
The Doors хамтлаг гоцлол дуучин Жим Моррисоныг зуурдаар нас барсны дараа тарсан бөгөөд эргэн нэгдэх оролдлогыг 1978, 1993 онуудад хийж байсан ч олигтой үр дүнд хүрээгүй билээ. Харин 2002 онд Манзарек, Кригер хоёрын хэрэгжүүлсэн The Doors of the 21st Century төсөл санаандгүй амжилттай болсон юм.
Гэвч үүнд нь хамтлагийн үлдсэн гурав дахь гишүүн Жон Дэнсмор гомдол гаргасан учир шинэ хослол нэр усаа солих зэргээр үйл ажиллагаагаа хуульд нийцүүлж байх асуудалтай тулгарсан юм.
Skrillex-тэй хийсэн ажилд харин Дэнсмор яагаад ч юм хэл үггүй оролцсон байна.
Эх сурвалж: NME