АНУ-ын Элчин сайд номын нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайд номын нээлтээ хийнэ

Энэ өдрүүдэд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан өнөөдөр 14.30 цагаас “Элит” төвд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлетоны “Энэ сайхан орны хөгжилд хамгийн тустай хүчин зүйл: АНУ-Монгол Улсын дипломат харилцаа 1987-2012” номын нээлт болох гэж байна. Уг арга хэмжээг Жак Уэтерфордын нэрэмжит Монголын түүхийн оны онцлох бүтээл шалгаруулах ёслолын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах юм.

Номын нээлтэд Элчин сайд Жонатан Эдлетон оролцон үг хэлэх бөгөөд профессор Жак Уэтерфорд видео мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Мөн ШУА-ийн жинхэнэ гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира үг хэлж, зарим шилдэг бүтээлд шагнал гардуулахаар болжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж