МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл шинэчлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл шинэчлэгдэнэ

Олон нийтийн радио, телевиз Үндэсний зөвлөлтэй байхаар хуульд заасан байдаг. Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. Одоо Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа хүмүүсээс наймынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа юм. Тиймээс хуулийн дагуу Ерөнхийлөгч хоёр, УИХ дөрөв, Засгийн газар хоёр хүний нэрийг дэвшүүлэх юм байна. Энэ дагуу холбогдох төрийн бус байгууллагууд саналаа ирүүлж байгаа аж. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж