Фижид үерийн аюул нүүрлэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Фижид үерийн аюул нүүрлэж байна

Фижид ойрын арван жилд болоогүй үер болж, улмаар их хэмжээний хөрсний нуралт үүсчээ.

Үүнээс болж одоогоор зургаан хүний амь эрсдээд байгаа бөгөөд зуу зуун хүмүүсийг гамшгийн голомтоос нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Одоогоор хоргодох байранд 3500 гаруй хүн байрлаад байна. Вити Левугийн хамгийн томоохон арал Фижигийн баруун мужид энэ гамшиг тохиогоод байгаа бөгөөд ойрын үед болоогүй том цохилт аж.

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн борооны ус ихээр хуримтлагдсанаас гамшиг үүсэн, цэвэр ус, эрчим хүчний хангамж тасалдаад байна.

Энэ сарын 24-нд их үерийн аюул нүүрлэснээс хоёр фермерийн амь эрсдэн 700 гаруй хүн гэмтсэн байна. AFP-ийн мэдээлснээр арлын зүүн хэсгийн авто замууд хаагдсан байна. Сүүлийн өдрүүдэд болсон үерийн улмаас 715 хүнийг аюулгүй газар хүргэсэн гэж Номхон далайн үндэсний мэдээллийн яам мэдэгдсэн.

Үерийн улмаас нислэгүүд цуцлагдан Нади нисэх онгоцны буудалд олон зуун жуулчин нислэгээ хүлээсээр байгаа аж. Албаныхан өнөөдөр орой гэхэд нисэх онгоцны буудлыг нээхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас Фижи арлын орчимд бороо орж эхэлснээр үер болсон юм.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж