УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 94 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Тиймээс эл төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар баталсны дараа сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлага үүсч буй тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа. Ингэснээр одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах үүрэг хүлээгээд байна.
Г.Дарь