
Жүжигчин Өөдөө сүүлийн үед их нам гүм байх болжээ. Энэ нь түүнийг найз залуутай болсонтой холбоотой гэнэ. Тэрбээр “Music-9”, “Надтай хамт” нэвтрүүлгийн ажлаа хийж байгаа ч шоу, томоохон арга хэмжээнүүдийг хөтлөхөө больжээ. Хэр баргийн хүнтэй нэр холбогдоод байдаггүй жүжигчин бүсгүй энэ удаад найз залуутай болсон гэнэ. Өөдөөгийн найз залуу нь “Desoft” студийн Эрхэмээ гэнэ. Эрхэмээ урд нь мисс Ч.Содтуяатай нэр холбогдож байсан. Хосууд хамтдаа амьдарч байгаа аж.
М.Анир