Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Тус хурлаар (Цахилгааны реле ба хамгаалалтын төхөөрөмж. Ерөнхий шаардлага MNS IEC 60225-1:2012), (Янжуур тамхи. Утааны ковденсат дахь алколойдын хэмжээг тодорхойлох. Спектрометрийн арга MNS. ISO 3400 : 2011), (Тамхи болон бусад тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн шүүлтүүр ороох материал – Цитратын агууламжийг тодорхойлох арга MNS ISO 20369 : 2011), (Нийгмийн хариуцлагын удирдамж MNS ISO 26000 : 2012) зэрэг нийт 12 стандартын төслүүдийг хэлэлцэн баталсан байна.
Стандарт нь зөвшилцлийн баримт бичиг байдаг учраас техникийн хороогоор хэлэлцсэн стандартын төслийг салбарын яамд, агентлаг, шинжлэх ухааны байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийн саналыг заавал тусган хэлэлцэн баталдаг байна.