Саймон Коуэлийн шинэ шоу

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Саймон Коуэлийн шинэ шоу

Телевизийн шоу цэнгээнт нэвтрүүлгийн шилдэг продюсеруудын нэг Саймон Коуэл нэгэн шинэ шоу хийх гэж байна. Энэ удаа тэрбээр шилдэг DJ нарын эрэлд гарахаар шийджээ.

“X Factor”, “American Idol”, “Авьяаслаг Британичууд” шоугаараа сая сая үзэгчийг байлдан дагууулсан Саймон “DJ нар шинэ цагийн хөгжмийн ертөнцийн од болж байна. Тиймээс яг одоо л тэдэнд зориулсан шоу хийдэг цаг” хэмээн ярив. Шинэ шоуг Саймон болон “Сони мюзик”-ийн хамтран байгуулсан “Сайко” компани, Холливудын од Уилл Смитийн “Овербук энтертаймент” компаниуд хамтран хийх юм байна. Тэд Британи, АНУ-д тус шоуг дамжуулан гаргах телевизийн хамтрагчдаа удахгүй зарлана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж