
“X Factor”, “American Idol”, “Авьяаслаг Британичууд” шоугаараа сая сая үзэгчийг байлдан дагууулсан Саймон “DJ нар шинэ цагийн хөгжмийн ертөнцийн од болж байна. Тиймээс яг одоо л тэдэнд зориулсан шоу хийдэг цаг” хэмээн ярив. Шинэ шоуг Саймон болон “Сони мюзик”-ийн хамтран байгуулсан “Сайко” компани, Холливудын од Уилл Смитийн “Овербук энтертаймент” компаниуд хамтран хийх юм байна. Тэд Британи, АНУ-д тус шоуг дамжуулан гаргах телевизийн хамтрагчдаа удахгүй зарлана.