“Нюанс”-ын Амараа кинонд тогложээ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Нюанс”-ын Амараа кинонд тогложээ

Поп, опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Нюанс” хамтлагийн дуучин Д.Амарсайхан буюу Амараа кинонд тогложээ. Тэрбээр удахгүй нээлтээ хийх “Валентины захидал” инээдмийн уран сайхны кинонд ламтаны дүрд тоглосон байна. Сүүлийн үед дуучид кинонд тоглох ”мода” дэлгэрсэн. Энэхүү “мода”-ыг дуучин Амараа ч гэсэн дагаж байгаа бололтой.

Дуучин Амараагийн хувьд анх удаа кинонд тоглож байгаа юм. Түүний тоглосон “Валентины захидал” кино нь хоёрдугаар сарын 1-нд бүх кино театруудад нээлтээ хийх гэнэ.

М.Анир 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж