Олимпийн шигшээг Ванкуверийн тоглолтод бэлтгэх асуудлыг хариуцсан албан тушаалтнууд огцрох өргөдлөө бичихийг Дмитрий Медведев санал болгов. ОХУ-ын Ерөнхийлөгч “Нэгдсэн Орос” намын удирдлагатай уулзахдаа ерөнхийлөгч ийн мэдэгдсэн байна. “Олимпийн бэлтгэлийг хариуцсан албан тушаалтнууд одоо харицлагаа хүлээх ёстой. Хариуцлагатнууд өргөдлөө гаргах эр зоригтой байх ёстой. Хэрэв үүнийг хийж чадахгүй бол бид туслана” гэж Дмитрий Медведев мэдэгдлээ.