Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн орлогоос нутгийн иргэдэд “Нутгийн хишиг” олгодог. Энэхүү үйл ажиллагааны гурав дахь олголт эхлэх гэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагууд Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийг хүлээн авч, тус хишиг хувийг олгох үеэр бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүй тогтовортой байлгахыг уриаллаа. Одоогийн байдлаар сумдын хүн амын нягталсан бүртгэл явагдаж дууссан ба аймгийн төв Даланзадгадын хувьд хүн амын бүртгэлийн мэдээлэл зөрчилтэй, давхардсан иргэд олон байсан тул “Нутгийн хишиг” олголт удаарширч магадгүй гэнэ.
А.Зул