Хэт богино хэмжээний киноны наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Хэт богино хэмжээний киноны наадам эхэллээ

Хэт богино хэмжээний киноны ESF олон улсын наадам Москвад нээгдлээ. Нийт 60 шахам бүтээлийг ердөө нэг цагт  багтаан үзүүлэх боломжтойгоороо уг наадам тун өвөрмөц юм.

Наадмын бүтээлүүд кино, анимаци, орчин үеийн урлагийн элементүүдийг шингээсэн уран сайхны шийдэлтэйгээрээ нийтлэг шинжтэй байдаг юм. Зохион байгуулагчид наадамд нэгдсэн сэдэв, чиглэл өгдөггүй ч хэт богино хэлбэр нь үйлдвэрлэлдээ урт хугацаа шаарддаггүй учраас уран бүтээлчдэд цаг үеийнхээ хамгийн хурцатмал сэдвийг сонгож, байр сууриа илэрхийлэх боломж олгодог давуу талтай билээ.

Энэ удаагийн нийт бүтээлийн ерөнхий агаарыг хувь хүний оршихуйн асуудлыг дүрсжүүлсэн “Би болон бусад нь” гэсэн хандлагатай байгааг зохион байгуулагчид тэмдэглэж байна. Энэ сэдэв Крис Довкины “Киноны үйлийн үр” (Шри-Ланка), Енас Макконены видеоилгээлт (Финлянд), Андреа Ломбардинигийн “Гадна” (Итали), Евгений Тамахинагийн “Лука ба Мор” нэг минутын триллер (ОХУ) зэрэг бүтээлд тод тусгалаа олжээ.

Наадмын видео танилцуулгаас үзэхэд сонирхол татсан өвөрмөц шийдлүүд цөөнгүй байгаа бололтой.

Наадмын хүрээнд мөн тусгай хөтөлбөрөөр Германы 6010 богино хэмжээний кино наадмын 6 бүтээлийг толилуулах юм байна.

Эх сурвалж: esff.ru

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж