Хилчин эмэгтэйчүүд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Хилчин эмэгтэйчүүд чуулж байна

Хилийн заставт ажиллаж амьдарч буй офицер, ахлагч, үйлчилгээний албан тушаалтан эмэгтэйчүүдийг хамруулсан “Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” энэ сарын 23-27-нд Увс аймгийн Улаангом хотноо болж байна. Чуулга уулзалтыг хилийн цэргийн 045 дугаар анги зохион байгуулж байгаа ба 100 гаруй эмэгтэйчүүд хамрагджээ. Энэхүү чуулга уулзалтын үеэр хилчин эмэгтэйчүүдийн сургалт, зөвлөгөөн, кароке тэмцээн, танилцах үдэшлэг зэрэг үйл ажиллагаанууд зохиогдохоос гадна хилчин эрчүүдийн урлагийн тоглолтыг үзэж Увс аймгийн музейг үзэж сонирхох юм байна. Сонирхуулахад Увс аймагт Монгол Улсын 21 аймгийн харьяат хилчин бүсгүйчүүд ажиллаж, амьдарч байгааг чуулганы зохион байгуулагчид онцолсон юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж