“Валентины захидал” тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Валентины захидал” тун удахгүй

“Такт” кино компани, “ZI” энтертайнмент хамтран “Валентины захидал” хэмээх хайр дурлалын инээдмийн кино бүтээжээ. Тус кинонд Х.Бадамгэрэл, Б.Бадамцэцэг гэх хоёр мисс бүсгүй тоглосон нь олны анхаарлыг татаж байгаа. Мисс Б.Бадамцэцэгийн хувьд “Хэцүү анги” уран сайхны кинонд Гэрлээ хэмээх охины дүрд тоглож байсан. Харин мисс Х.Бадамгэрэл анх удаа кинонд тоглож байгаа юм. “Валентины захидал” кино нь ирэх хоёрдугаар сарын 1-нд “Тэнгис”, “Өргөө”, “Соёбо” кино театруудад нээлтээ хийх юм. Киноны найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна. Тэрбээр өмнө нь “Амьдралт тавтай морил” уран сайхны киног найруулж байсан юм.

Харин киноны гол дүрүүдэд хоёр мисс бүсгүйгээс гадна жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа, мисс П.Шүүдэрцэцэг, жүжигчин Б.Навчаа, Д.Ганцэцэг, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, “Нюанс” хамтлагийн дуучин Д.Амарсайхан, жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа нар тогложээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж