Майкл Жорданы баг сүүл мушгиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Майкл Жорданы баг сүүл мушгиж эхэллээ

Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-гийн 2011-2012 оны улирлын тоглолт үргэлжиж байна. Багууд одоогоор 17-20 тоглолт хйигээд буй.

“Дорнод”-ыг өнгөрсөн улирлын MVP Деррик Роүзээр ахлуулсан “Чикаго Буллз” 16 хожил, дөрвөн хожигдолтойгоор тэргүүлж явна. “Бухнууд” дөрвөн тоглолт дараалан ялсны эцэст өчигдөр өөрсдийн “United Center”-дээ алдарт сагсан бөмбөгч Ларри Бёрдын “Индиана Пейсерс”-т 90:95 –аар дийлдсэн. Харин өнгөрсөн жилийн тус бүсийн аварга орчин цагийн “Их гурвал”-тай “Майами Хит” 72,2 хувьтай аман хүзүүдэж байна. Хэдийгээр “Дөлнүүд”-ийн шилдэг тоглогч Дуэйн Уэйд бэртэлтэй байгаа ч Леброн Жеймс, Крис Бош нарын лидерүүд нь үүргээ тун сайн гүйцэтгэж байгаа. Харин тэднийг “Орландо”, “Филадельфи”, “Индиана”,  “Атланта” ганц хожил, хожигдлын зөрүүтэй нэхэж явна. “Орландо” мягмар гаригт “Бостон”-д 31 онооны зөрүүтэй хожигдож, булайгаа чирсэн. Гэвч “Шидтэнүүд”-ийн төвийн тоглогч “Супермен” хочит Дуайт Ховард өчигдөр “Индиана”-г буулган авахад 14 оноо түүж, багийнхаа баг цаг үеийн онооны лидерээр тодорсоэ юм. “Дорнод”-ын сүүлчийн лидерээр тодорсон юм. “Дорнод”-ын сүүлчийн хоёр эрхийн төлөөх өрсөлдөөн тун ширүүн өрнөх төлөвтэй. Үүний төлөө зургаан баг тэмцэж байгаагийн дотор хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Бостон”, “Нью-Йорк” гэсэн томчууд бий. “Бостон”ы хувьд улирлыг тааруухан эхлүүлсэн ч одоо л нэг том багийн зангараг харуулж байна. Харин сагсан бөмбөг сонирхогчдын том амжилт хүлээж байсан. “Нью-Йорк Никс” долоон хожил, 11 ялагдалтайгаар бүсийнхээ 10 дугаарт яваа. Тус багийн лидерүүд нь үүргээ тун муу биелүүлж буй. Ялангуяа супер од Кармело Энтони төрөл арилжсан мэт тааруухан тоглож байгаа нь уржигдар “Шарлотт”-ын эсрэг тоглолтод ердөө нэг оноо авч, өөрийн замналын анти рекордоо тогтоосноос харагдана. Улирал эхэлсэнээс хойш лигийн хомоол хамж явсан “Вашингтон” өчигдөр шинэ дасгалжуулагчийн удирдлага дор “Шарлотт Бобкетс”-ийг сөхрүүлэв. Ингэснээр домогт сагсан бөмбөгч Майкл Жорданы баг лигийн хомоол хамж эхэллээ. “Өрнөд”-ийг Кевин Дюрантаар ахлуулсан “Оклахома Сити Тандер” 15 хожил, гурван хожигдолтойгоор тэргүүлж байна. “Аянга”-нууд сүүлчийн 10 тоглолтынхоо нэгт нь ялагдал хүлээсэн. “Оклахома”-гийн гарааны тавт үнэхээр гайхалтай байгаа. Дээрээс нь сэлгээний довтлогч Жеймс Харден оноог хүссэнээрээ түүх болсон. Тэрбээр энэ эрчээ хадгалах аваас “Зургаа дахь тоглогч”-оор тодрох нь гарцаагүй. Энэ бүст “Денвер Наггетс” 13 хожил, таван хожигдолтойгоор аман хүзүүлж байна. Улирлын тоглолтын өмөн мэргэжилтнүүд “Шижир алтнууд”-ыг өндөр амжилт үзүүлнэ гэдэгт эргэлзэж байсан. Гэвч “Денвер” хангалттай нөөцтэй баг гэдгээ харуулсаар. Ялангуяа тус багийн итали довтлогч Данило Галлинари шилдэг тоглогчийн хэмжээнд гялалзаж байна. Ерөнхийдөө “Өрнөд”-ийн хоёроос наймдугаар байрт бичигдэж буй багууд тун тэнцүүхэн өрсөлдөж байгаа юм. Плейоффт өрсөлдөх багуудын нэр улирлын сүүлчийн тоглолт хүртэл хамаарах төлөвтэй. Улирлын өмнө Крис Пол, Девид Уэст нараа явуулсан “Нью-Орлеан Хорнестс” гурван хожилтой сүүл мушгиж явна. Уг нь лидерүүдээ явуулсан “Зөгийнүүд”-ийг сагсан бөмбөгийн тоймчид тэгтлээ доройтох баг биш гэж байсан. Харин тийм биш гэдгийг “Нью-Орлеан” харуулах болов. 

Б.Бат

"Өдрийн шуудан" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж