Б.Амархүү шүүгчээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Б.Амархүү шүүгчээр ажиллана

Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү эх орондоо удаан хугацаагаар саатах нь ээ. Тэрбээр “UBS” телевизээс зохион байгуулж буй “Universe Best Songs-2012” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах болсон гэнэ. Өнгөрсөн жилүүдэд дуучин Б.Амархүү тус нэвтрүүлэгт зочин болон оролцож байсан. Харин энэ удаад шүүгчээр ажиллах гэнэ шүү. Мөн ажиглагч шүүгчээр “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука, “Гурван охин” хамтлагийн ахлагч, дуучин Н.Соло нар ажиллахаар болжээ.

“Universe Best Songs-2012” нэвтрүүлэг ирэх сарын 10-наас дэлгэцээр гарч эхлэх юм байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж