“Miss Deaf Mongolia” тэмцээний миссүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Miss Deaf Mongolia” тэмцээний миссүүд тодорлоо

“Сэтгэлийн дэм” сангаас гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Miss Deaf Mongolia” тэмцээн өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Сонсголын бэрхшээлтэй бүсгүйчүүдийн дунд зохион байгуулдаг тус тэмцээнд 12 бүсгүй оролцсон юм.  “Miss Deaf Mongolia” тэмцээний тэргүүн миссээр багш мэргэжилтэй Б.Тунгалаг шалгарсан бол тэргүүн дэд миссэр Д.Сарантуяа, дэд миссээр Т.Дөлгөөндун, фото миссээр Д.Гэрэлтуяа нар тус тус шалгарч, шилдгээр тодров.

Сонирхуулахад, тэргүүн миссээр шалгарсан Б.Тунгалаг сонсголын бэрхшээлтэй бүсгүйчүүдийн дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнуулжээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж