А.Сүхбат аваргын дүү жюүрёд дэвшин барилдана

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

А.Сүхбат аваргын дүү жюүрёд дэвшин барилдана

Японы Сумо бөхийн холбооны банцүкэ эрхлэх хорооны хуралдаан Токио хотод болж, гуравдугаар сарын Харү башёд жюүрёо зиндаанд дэвшин барилдах бөхчүүдийг зарлалаа. “Коконоэ” дэвжээний Чиёоотори, “Оноэ”-гийн Сатояма, “Ханакаго”-гийн Араваши, “Шикихидэ”-гийн Сэншё нар дэд зиндаанд барилдах болсон бөгөөд сүүлчийн хоёр нь монгол сумоч. Тодруулбал саяхан өндөрлөсөн Хацү башёд макүшитад зүүний хоёроос барилдаж дөрөв ялж, гурав ялагдсан Араваши Цүёоши нь чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин Ло.Энхбаярын хүү бол, барууны гурваас босч 5-2 амжилт үзүүлсэн Сэншёо Хидэки Энхбаатарын Баярбат нь Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн даян аварга А.Сүхбатын хамаатны дүү юм.

Д.Есүхэй

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж