Бүгд найрамдахчуудад “дайн” зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Бүгд найрамдахчуудад “дайн” зарлалаа

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сүүлийн илгээлтээ Конгресст уншлаа. Энэ үгийг Бүгд найрамдахчуудад зарласан дайн гэх санаагаар нэрлэж байна. Обама нэг сая доллараас илүү орлогоос 30 хувийн татвар авдаг болгохын төлөө тэмцэнэ гэдгээ зарлав.

Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Улс орны байдлын тухай” гэсэн үгээ Конгресст хэллээ. Конгрессийн хоёр танхимын өмнө хэлэх үг ихээхэн хүлээгдэж байсан юм. Учир нь тэр үг нь арваннэгдүгээр сарын 6-ны сонгуулийн өмнөх Обамагийн сүүлчийн илгээлт нь байлаа. Ерөнхийлөгч байх хугацаандаа хэлсэн хамгийн түрэмгий бөгөөд хатуухан илтгэл нь энэ байсан гэж болно. Нийгмийн тэгш бус байдалтай тэмцэх шаардлагатайг тэр хэлээд баячуудын татварыг нэмэгдүүлэхийг Конгрессаас Обама хатуухан шаардлаа.

“Үүнээс чухал асуудал байхгүй” гэж тэрээр бүтэн хагас цаг үргэлжилсэн илтгэлийнхээ эхэнд мэдэгдэв. Энэ удаа түүний илтгэлийг намынхан нь бараг тэр чигтээ дагнан алга ташилтаар таслаж байсан гэж болно. “Өдөр бүр дүрэм горимын дагуу шургуу ажиллаж байгаа сая сая америкчууд Засгийн газар нь санхүүгийн систем нь тэгж ажиллах өгөөжийг авах ёстой. Тэр нэгэн зарчмыг дороос дээд хэсэгтээ хүртэл барих цаг ирлээ. Ямар нэгэн аврах  ажиллагаа, ямар ч өршөөл, ямар нэгэн тайлбар байх ёсгүй. Эрин зуунаар бүтээгдсэн Америк хүн бүрээс хариуцлага шаардаж байна” гэж тэр онцлон хэлэв.

Хэт баян 1 хувийн америкчуудын эсрэг “бид 99 хувь” гэх уриагаар зэвсэглэсэн “Уолл-стритийн эзлэ” гэх шинэ хөдөлгөөний нэрийн өмнөөс гэж хэлж болоор үгээ хэлэхдээ Обама таварын болон санхүүгийн зохицуулалтын системийг өөрчлөх өөрийн эрмэлзлээ гаргалаа. Жилдээ нэг сая ам.доллараас дээш орлоготой баячуудаас нэмүү орлогын татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлэхийг Обама шаардав. Татварын өнөөгийн шударга бус төвшний тухай сэдвээ батлахын үүднээс Цагаан ордон энэ ёслолд тэрбумтан Уоррен Баффетын нарийн бичгийн дарга эмэгтэйг урьсан байв. Ардчилсан намыг дэмжигч санхүүч том бизнесийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн төлөө үгээ хэлэн өөрөө компанийнхаа ажилтнуудаас бага татвар төлдөг гэж байгаа. Обамагийн Конгресст хандсан нь түүний сонгуулийн гол өрсөлдөгч болох бүгд найрамдахчуудын орлогын мэдүүлгээ өгсөн өдөртэй давхцав. Массачусетсийн захирагч асан Митт Ромни зөвхөн сүүлийн хоёр жилд 42 сая долларын ашиг олоод 13,9 хувийн татварыг 2010 онд төлсөн байлаа. Одоо тэрээр 15,4 хувийн татвар төлөх гэж байгаа гэнэ. Хөрөнгө оруулагч гэсэн хөнгөлөлттэй учир тэрээр дунд ангийн америкчуудын ихэнхээс бага татвар төлдөг байна.

“Та нар үүнийг ангийн тэмцэл гэнэ үү юу гэж ч нэрлэсэн хамаагүй. Гэхдээ харин тэрбумтаныг нарийн бичгийн даргатайгаа адилхан татвар төл гэж гуйхыг ихэнх америкчууд утгагүй гэж нэрлэх болов уу” хэмээн Обама өөрийн бүгд найрамдагч нарын өрсөлдөгч нарт шууд хандлаа. Үүний зэрэгцээ тэрээр Америкийн компаниудын гадаадад олж буй орлогод бага зэргийн татвар ноогдуулах хүсэлтэйгээ хэлэв. Мөн тэрээр Хятадын зэрэг гадаадын зах зээл дээр шударга өрсөлдөөнийг сахиулах хяналтын шинэ алба байгуулах санал дэвшүүлэв.

“Митт Ромни татварын мэдүүлгээ нээснийг тооцоход энэ илгээлт нь Обамагийн хөзрийн шилдэг нүүлт боллоо” гэж Беркли хотын Калифорнийн их сургуулийн Ричард ба Рода Голдман нарын нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийн декан Генри Брейди хэлснийг Reuters агентлаг дамжуулжээ.

Дотоод бодлогын тэргүүлэх чиглэлээр ерөнхийлөгч эрчим хүчний хамаарлыг бууруулах ололтоо нэрлэв. “Сүүлийн гурван жилийн дотор бид нефть ба байгалийн хийн хэдэн сая акрт өрөмдлөг хийхийг бид зөвшөөрсөн. Өөрийн засаг захиргаандаа манай эх газрын үргэлжлэл далайн ёроолын баялагийн 75 хувийг нээх шийдвэрийг би өнөө орой гаргана” хэмээн тэр конгрессменүүдэд мэдэгдэв. “Гэхдээ дэлхийн нефтийн хоёр хувийг эзэмшиж буй учраас нефть хангалтгүй байх болно. Манай оронд эрчим хүчний бүхий л эх сурвалжийг хөгжүүлэх нэгдсэн бүхний хамаарсан стратеги хэрэгтэй” хэмээн тэр онцлов.

Гадаад бодлогодоо тухайлбал, Оросод хамаатай хэсэгт Обама шаардлагатай зүйлээ дурдлаа. Обамагийн үгнээс харвал гэхдээ тэрээр Москваг бизнесийн талаас нь илүүтэй сонирхжээ. “Орос дахь санхүү бизнесийн талбайд оролцоход гадаадын ямар нэгэн компани америкчуудаас давуутай байх зүйлийг гаргуулахгүйн тулд конгресс анхаарлаа хандуулах хэрэгтэй. Манай ажилтнууд дэлхийн шилдэг нь. Нийтийн тоглоомын талбарт Америк ямагт ялж байх ёстой амлая” гэж ерөнхийлөгч мэдэгдээд Оростой худалдааны тааламжтай дэглэм үүсгэхийн тулд Жексон-Вэникийн засварыг цуцлахыг ерөнхийлөгч хууль тогтоогчдоос гуйлаа.

Гадаад бодлогын талаарх үг нь ер бусын зүйлээр ялгарсангүй. Тэрээр энэ зуны сүүлч гэхэд Афганистанаас 23 мянган цэргийг гаргана гэдээ батлан хэлэв. Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд бололцоотой бүгдийг хийнэ гэж тэр хэлэв. Сирийн өөрчлөлтийг Башар Ассадын дэглэм зогсоож чадахгүйг бас дурьдлаа. Шинжээчид Обамагийн үг нь сонгуулийн хөтөлбөрийн шинжтэйг үгүйсгэхгүй байна.

“Дахин сонгогдох нэр дэвшигч Обама өөрийн шинэ давуу талаа капиталжуулахыг Засгийн газрын ирэх жилийн төлөвлөгөөнөөс илүүтэйгээр үзсэн “Замын газрын зураг” нь энэ илгээлт болж байна” хэмээн The Washington Post сонин өгүүлж байна. “Амлалт нь бараг биелэхээргүй” хэмээн Reuters агентлагийн тоймч Жефф Мейсон хэлжээ. Үйл ажиллагаатай ерөнхийлөгч татварыг нэмэх үгнээсээ гадна сүүлийн дөрвөн жилийн дотор ажилгүйдлийн өргдөл хамгийн багаар гарсан сүүлийн мэдээг ашиглав. Ажилгүйдэл нь 8,5 хувьтай өндөр байгаа ч түүнийг нэмэгдэхгүй болсонд тааламжтайгаа засаг хэлэв. “Бүтэн жилийн турш үйлчлэх ноён Обамагийн үг нь хэтэрхий ихээр энгийн хүмүүст хандсан байв. Гэх тэр XXI зуунд өрсөлдөөний стратегийг боловсруулахдаа далдын хүчинд улс орон найдаад хэрэггүйгэж хэлсэн нь түүний зөв. Ажлын урт хугацааны байр бий болгох, аж үйлдвэрийн шинэ салбарыг дэмжих, шинэ дэд бүтэц байгуулах, амьд эдийн засгийг дэмжих мөн цаг уурын өөрчлөлт болон эрчим хүчний хамаарлыг бууруулах зэрэгт Вашингтон их зүйл хийх хэрэгтэй” гэж The New York Times сонины редакцийн өгүүлэлд бичжээ.

Ш.Мягмар


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж