
Ян Спэнсийг үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд Их Британи улсын иргэн Грам Чапманыг томилсон байна. Тэрбээр дэлхийн нүүрсний үйлдвэрлэл болон бизнес хөгжлийн салбарт 30 гаруй жил ажилласан, “Би Эйч Пи Биллитон” ХХК-ийн Стратегийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аж. Грам Чапман нь Монгол Улсад нүүрсний төсөл хэрэгжүүлж байгаа Канадын “Хулаан Коул” корпорацийн гүйцэтгэх захирлын алба хашдаг юм байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх хэлэхдээ “Шинээр батлагдсан нөөц нь Шарын голын уурхайн цаашдын хөгжил дэвшилд том ул суурь болж байгаа бөгөөд ийм өөрчлөлт шинэчлэлтийн хариуцлагатай үед манай компанийн ТУЗ-д салбартаа мэргэшсэн, баялаг туршлагатай чадварлаг боловсон хүчин орж ирж байгаад бид бүгд олзуурхан байна” хэмээн ярьсан. Ийнхүү “Шарын гол” компанийн нөөц хоёр дахин нэмэгдэж батлагдсан ньтус компанийн үнэлэмжийг нэмэгдүүлээд байгаа юм. Тус компанийн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг хувьцааны ханш цаашдаа улам өснө гэдэгт компанийн удирдлагууд итгэлтэй байна.
