Нөөцийн махыг гулуузаар нь худалдаална

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг гулуузаар нь худалдаална

Хэдийгээр
нөөцийн махыг хугацаанаас нь өмнө худалдаанд гаргасан ч махны үнэ өндөр
байгаа энэ үед иргэдийн дунд нөөцийн махны эрэлт маш их байна. Хотын
зарим газар нөөцийн мах ирсэн даруйдаа дуусч хүрэлцээ муутай байгаад
иргэд гомдолтой байгаа аж. Сар шинийн баяр дөхсөн тул хямд үнэтэй
нөөцийн махны борлуулалт их байгаа, гэхдээ хоёрдугаар сарын сүүлч гэхэд
хэвийн хэмжээнд хүрнэ гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.

Нэгдүгээр
сард 1000 тонн нөөцийн мах борлуулна гэж төлөвлөж байсан ч иргэдийн
эрэлт, хэрэгцээтэй холбоотойгоор борлуулалтын хуваариа өөрчилж, 1500
тонн мах худалдахаар болжээ. Ингэхдээ хүн амын нягтралаас шалтгаалж,
дүүргүүдэд харилцан адилгүй хуваарилдаг байна. Савлагааны хувьд махны 30
хувь нь яс байх ба 1-4 кг-аар ууталсан махыг нэг хүнд хоёроос илүүг
худалдаалахгүй байгаа аж. Дээрх байдлаар хуваарилалт хийхгүй бол
нөөцөлсөн 12 мянган тонн мах богино хугацаанд зарагдаж дуусах талтай
гэнэ.

Энэ сарын 27, 28-ны өдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Гэхдээ бүх цэгээр биш, нэг дүүргийн хоёроос гурван цэгт л худалдаалах аж. Энэ үеэр иргэд махаа гулуузаар нь худалдан авч болох боломжтой боллоо. Өргөтгөсөн худалдаа доорхи цэгүүдэд нэгэн зэрэг 12.00 цагт эхэлнэ.  
 
Хан-Уул дүүрэг       

1    19-р хорооллын үйлчилгээний төв    Мах импекс ХХК      
2    Яармагийн хуучин эцэс    Жаст-Агро ХХК      

Сонгинохайрхан дүүрэг   
  
3    Цамбагарав Макс худалдааны төвийн үүдэнд    Монгол мах экспо ХХК      
4    Баянхошууны шинэ эцэс Боса дэлгүүр    Мах импекс ХХК      
5    Толгойтын 1-р хорооны дэргэд    Давшилт трейд ХХК  
   
Чингэлтэй дүүрэг     
 

6    Хайлаастын эцсийн буудал    Баатарууд тэнгэр      
7    18-р хорооны дэргэд    Жаст- агро ХХК      

Баянзүрх дүүрэг     

8    Ботаникийн эцсийн буудал    Мах экспорт ХХК      
9    Шар хадны эцсийн буудал    Соотон ХХК      
10    Sky  худалдааны төв    Эй эн ди эм ХХК
      
Баянгол дүүрэг      

11    Хишиг төв /Өргөө кино театрын баруун талд/    Тайж трейд ХХК      
12    Орхон худалдааны төв    Саян-Уул ХХК   
  
Сүхбаатар дүүрэг      

13    Сансар 32 худалдааны төв /Алтан жолоо ХХК/    Тэс шим хоршоо      
14    Дамбадаржаагийн хуучин эцэс Миний дэлгүүр 117    Мах экспорт ХХК      
15    18-р хороо Бэлх зах    Мик маркет ХХК      
16    Налайх дүүрэг    Нэмэр их      
17    Багахангай дүүрэг    Багахангай НӨҮГ     

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж